Монгол орны цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Цаг уурын хэмжилтээр нутгийн урд хэсгээс цасан бүрхүүл ханзраад эхэлсэн. Цасан бүрхүүлийн зузаан 3-9 сантиметрээр доош суужээ.
Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар дулаарч Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6..+13 хэмийн дулаан байлаа. Гуравдугаар сарын 10, 11-нд Хэнтий, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 0-1.2 мм цас орлоо. Үүнээс Өвөрхангай аймгийн Уянга, Есөнзүйл суманд хамгийн их цас орсон байна.
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар нэлээд дулаарна.
Гуравдугаар сарын 13, 14-нд нутгийн зүүн хагаст дулаарна. Говийн бүс нутгаар +10…+15 хэм хүртэл дулаарах төлөвтэй байна. Энэ хугацаанд цасан бүрхүүлийн хэмжээ багасна.
- Гуравдугаар сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- Гуравдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
- Гуравдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуурга шуурна. Энэ үеэр зам даваанд халтиргаа гулгаа үүсэхээр байна.