Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 37.1 хэм хүрч хүйтэрчээ

Цаг агаар
Агаарын үнэмлэхүй их температур 2021 оны гуравдугаар сард Өмнөговь аймгийн Манлай суманд +22.90C, үнэмлэхүй бага температур Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд -37.1C-д хүрчээ.
Агаарын чанар:
Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж 2021 оны 3 дугаар сард бүх станцуудад 0.019 мг/м3 – 0.141 мг/м3-д хүрсэн бөгөөд 13-р хороолол, Нисэх, Баруун дөрвөн зам, Баянхошуу, 32-ын тойрог, 248-р цэцэрлэг, Хайлааст, Зурагт, 1-р хороолол орчимд агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.004 мг/м3 – 0.091 мг/м3-ээр давсан байна.
Аюулт үзэгдэл, осол:
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2021 оны 1 дүгээр улиралд 1137 болж, өмнөх оны мөн үеэс 152 (15.4%)-аар өссөн байна. Объектын түймэр 753 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 19 (2.5%)-өөр буурсан байна.
Улсын хэмжээнд 2021 оны 1 дүгээр улиралд сард боом өвчний 1, мал, амьтны халдварт галзуу өвчний 6, шинэ төрлийн Корона вируст (Covid-19) халдварын 7232 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *