Их Британийн гүнж Кейт удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэнэ. Ийнхүү хаан ширээг залгамжлах хунтайж Уильямсийг бүл нэмэх юм байна. Энэ тухай Кенсингтоны ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Хатан хаан Элизабета II болон тэдний гэр бүлийнхэн энэ тухай мэдээд ихэд баярласан аж. Гүнж Кейт жирэмсний хордлоготой байгаа тул ойрын өдрүүдэд албан ёсны арга хэмжээнд оролцож чадахгүй гэнэ.
Ю.Дэлгэр