Categories
мэдээ нийгэм

“Гүний усны сургалтын төв”-ийг Хөвсгөл далайн эрэг дээр байгуулжээ

Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох зорилгоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн хүчээр Гүний усны сургалтын төв”-ийг Хөвсгөл далайн эрэг дээр барьж байгуулаад байна. Тус гүний усны сургалтын төв нь Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар байгуулагдсан.

Нээлтийн арга хэмжээнд Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон даргын зөвлөлийн гишүүд, Булган, Завхан, Орхон, Хөвсгөл, Дархан, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга нар, Хөвсгөл аймгийн Засаг дарга Д.Ганболд болон орон нутгийн удирдлагууд оролцож, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Гүний усны сургалтын төв нь Хөвсгөл нуурын ай сав бүхий цогцолборт газрыг түшиглэн байгуулагдаж, нэг ээлжиндээ 40 хүн хүлээж авах дүнзэн байшин, 20-25 хүний гэр, 40-60 хүний ресторан, 15-20 авто машины зогсоол, нуурын эрэг дэх усан онгоцны зогсоол, спорт талбай бүхий хүчин чадалтай. Сургалтын төвдөө жилд 200 мэргэжлийн усчин аврагч, 500-1000 иргэнд зориулсан анхан шатны сургалт зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *