Categories
мэдээ нийгэм

Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд

Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд үргэлжлүүлэн хийж байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг заасан хугацааны дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулахыг мэдэгдье.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Гүний худгийн ус ашигладаг иргэн, aж ахуйн нэгж байгууллагын анхааралд

Усны тухай хуулийн 28.4, 29.1-д заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага 2019 оны зургадугаар сарын 01-ний дотор Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулан, гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдье.

Гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өрөмдмөл худгийг битүүмжилж хуулийн хариуцлага тооцохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлжүүлж байна

худаг зурган илэрцүүд

Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүд байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулан хамтран ажиллана уу.

2018 оны есдүгээр сарын 15-ны дотор гүний худгаа ирж бүртгүүлэн мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэхийг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд

Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор тухайн дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү. Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсныг мэдэгдье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *