Categories
мэдээ нийгэм

Гүйцэж түрүүлэх гэж байгаад ноцтой осол гаргажээ

medeeӨнөө өглөө Энхтайваны гүүрэн дээр ноцтой осол гарчээ. Тодруулбал, 8366 УНИ улсын дугаартай цэнхэр өнгөтэй сүбару маркийн машин Энхтайваны гүүрний голын зураас давж гүйцэж түрүүлэхийг завдсанаас ийнхүү ноцтой осол гарчээ.

Ослын газарт түргэний машин ирж жолоочийг яаралтай эмнэлэг рүү авч явсан байна. Одоогийн байдлаар өөр хүн бэртэж гэмтээгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Жолооч нарыг хурдаа тохируулж, хальтиргаа гулгаатай үед анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *