Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2021 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 23.2 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 107 тэрбум төгрөгөөр өсчээ.
Мөнгөний нийлүүлэлт (М2) 2021 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 (20.4 хувь) их наяд төгрөгөөр өсөв. Үүнд валютын харилцах 39.9 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.9 (67.2 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 3.5 (30 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (М1) өнгөрсөн есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 95.4 (1.7 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2 (57.3 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (М1)-ний 4.8 (85.9 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 791 (14.1 хувь) тэрбум нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
Бараг мөнгө 2021 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.6 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.5 (13.4 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 15.1 (70.7 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.1 (19.2 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.2 (10.1 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж ажээ.