Categories
гадаад мэдээ

Гудамжинд үлдсэн эмэгтэйчүүдэд жүдо зааж эхэлжээ


Балбын цагдаагийнхан хүчтэй газар хөдлөлтийн улмаас гэр оронгүй
гудамжинд үлдсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд жүдо зааж эхэлсэн тухай BBC
News мэдээлэв.

Майхант лагерьт амьдарч байгаа эмэгтэйчүүдийг хүчиндэх явдал газар авч
байгаа учраас эмэгтэйчүүд, хүүхдүүдэд жүдо зааж эхэлсэн гэж
Катмандугийн хөндийн цагдаагийн газрын орлогч дарга Тара Деви Тапа
(Tara Devi Thapa) мэдэгдэв.

Эмэгтэйчүүд, хүүхдүүдэд гар, хөлөөрөө цохих зэргийн жүдогийн үндсийг
зааж байгаа, одоохондоо өөрийгөө хамгаалах хичээлийг Балбын нийслэлд
зааж байгаа бөгөөд удалгүй орон даяар зааж эхлэх ажээ. Одоо Катмандугийн
майхант лагерьт 100 мянга орчим хүмүүс амьдарч байна.

Дөрөвдүгээр сарын 25-нд Балбад 7,9 магнитудтай газар хөдөлөлт болсон
бөгөөд түүний төв нь Катманду хотоос 82 км-ын зайтай байв. Хүчтэй газар
хөдлөлтийн тараа зуу орчим дагалдсан чичирхийлэл бүртгэгджээ. Энэ гамшиг
8000 гаруй хүний аминд хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *