ГССҮТөвийн Яс Үений 3 дугаар тасаг Үений мэс заслын ARTHREX брендийн шинэ дурангийн аппаратыг нэвтрүүллээ. Тус технологийг нэвтрүүлснээр улсын болон хувийн эмнэлэг, орон нутгийн эмнэлгийн эмч нар үений дурангийн мэс заслын орчин үеийн эмчилгээний арга технологийг интернеттэй орчинд хаанаас ч үзэж, суралцах боломжтой болох юм.
Энэ удаад ГССҮТөвийн эмч нар мөрний үе болон өвдөгний үений дурангийн мэс засал хийж хагалгааны өрөөнөөс сургалтын өрөөрүү шууд дамжуулан ГССҮТ, УНТЭ, УХТЭ, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, ТТАХЭ, Цэргийн төв эмнэлэг, УБ Сонгдо эмнэлэг, Гранд Мед эмнэлэг, МВС эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлгийн эмч нарт хүргэлээ.
Цаашид эмч нар өрөөнөөсөө суралцах, үзэл бодлоо солилцох бүрэн боломжтойгоос гадна хэдэн ч хүн зэрэг холбогдож болно.