Categories
гадаад мэдээ нийгэм

​Грета Тунбэргийг хүчээр авч явжээ DNN.mn


Шведийн байгаль хамгаалах хөдөлгөөний залуу идэвхтэн Грета Тунбэргийг Норвегийн цагдаа нар Осло хот дахь эсэргүүцлийн арга хэмжээнд оролцожбайхад нь хүчээр авч явжээ.Тэрээр Норвегийн алслагдсан бүс нутагт салхины эрчим хүч үйлдвэрлэх турбинууд байрлуулах төслийг эсэргүүцэн Норвегийн засгийн газрын байрны гадна зохион байгуулагдсан цуглаанд оролцсон юм байна. Уг эсэргүүцлийн арга хэмжээг тус бүс нутагт цаа бугын аж ахуй эрхэлдэг нутгийн уугуул Сами иргэд зохион байгуулжээ.

Норвегийн сангийн яамны үүдийг хааж зогссон Тунбэргийг хоёр цагдаа өргөн авч явсныг хэвлэлүүд мэдээлжээ. Өнгөрсөн сарын 23-ны өдөр үндэсний хувцастай цөөн тооны Сами хүн эрчим хүчний яамны гадна цугларснаар эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн юм.Сүүлдээ цуглаанд оролцогчдын тоо нэмэгдэж, Норвегийн бусад яамдын байрны гадна үргэлжлжээ.

Кремлээс санхүүжиж байсан нь ил босноос хойш олон улсад нэр хүнд нь унаж хэсэг хугацаанд олны нүднээс далд байсан боловч сүүлийн үед дахин гарч ирээд байгаа Грета Тунбэрг өнгөрсөн Ням гарагт тэдэнтэй нэгдсэн юм байна.

Цаа буга болон загасны аж ахуй эрхэлдэг 100,000 орчим тоотой нүүдэлчин Сами угсаатнууд Норвеги, Швед, Финланд, ОХУ-ыг дамнасан алс умард хязгаарт тархан амьдардаг юм гэж “AFP” агентлаг мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *