Нийслэлийн Багануур дүүргийн 8 дугаар хороонд иргэн С-ийн зуны амбаарын дор 2 ширхэг гранат байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 15:45 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ.
Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид, цагдаа, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр анги хамтран ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын 2 ширхэг гранат байсныг аюулгүй болгосон байна.