Загварын шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна.
Тус наадамд 100 гаруй загвар өмсөгч бүртгүүлснээс 50 орчим нь шалгаран үзүүлбэр үзүүлж байгаа бол загвар зохион бүтээгчид өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлөөр урласан загвараар өрсөлдөж байгаа юм.
Энэхүү наадмын Гала тоглолт, “Топ модел”-ийг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болно.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн 29 дэх удаагийн “Гоёл” наадмаар топ моделийг тодруулаагүй. Учир нь топ моделийн шалгуур хангах оролцогч наадамд өрсөлдсөнгүй гэж шүүгчид үзсэн юм.