Categories
мэдээ нийгэм

“Гоёл-2017” загварын долоо хоног үргэлжилж байна

Гоёл-2016 зурган илэрцүүд

Өнгөрсөн бямба гарагт “Blue Sky”-ын “Crystal” танхимд эхэлсэн “Гоёл-2017” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадмын сүүлийн шатны шалгаруулалт ирэх 12 дугаар сарын 1-нд болох ажээ.

“Гоёл” наадмыг угтаж зохион байгуулдаг загварын долоо хоног хоёр өдөр үргэлжлэх юм. Загварын долоо хоногийг “Эвсэг” ХК-ийн дизайнерууд ноолууран пальто, өдөр тутмын хувцасны загвараараа эхлүүлжээ.

Өнөөдөр Үйлдвэрлэл урлалын сургууль, дизайнер Ариунзаяа, Эрдэнэбаяр, Эрболд, Урангоо, “Үргэлж залуу” Fashion House, “DFD” дизайнер Алтанчимэг, “Precious Fashion House”, дизайнер Отгон нар коллекцио толилуулах юм. Маргааш найман хувцас загварын компани, хоёр дизайнер бүтээлээ дэлгэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *