41 жилийн түүхт үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь ХК” дэлхийн 8 тэрбум хүн бүрд ноолууран хувцсыг хүргэхээр зорин ажилладаг. Тэд 1500 гаруй ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд байгаль орчинд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой бизнес эрхлэх хэрэгцээг хангахаар зорьдог байна.
Энэхүү сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагыг хангах хөшүүрэг болох зүйл нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх стандартыг хангах явдал юм. 2019.04.05-ны өдрөөс эхлэн Олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2015 стандартуудыг амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр гэрчилгээгээ гардан авчээ.
Олон улсын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр:
- Нийт ашигласан усны 10%-ийг дахин цэвэршүүлсэн.
- 2019 оноос хойш хог хаягдлын менежментийг нэвтрүүлж ажилтан бүрийг хогоо зөв ангилах, дадал хэвшилд уриалснаар дахин боловсруулах боломжтой хаягдлыг 100%-д хүргэсэн. Байгууллагын хэмжээнд үүссэн хатуу хог хаягдлын 51%-г дахин боловсруулах цэгт шилжүүлсэн.
- Аюултай хог хаягдал болох батарей цуглуулах хайрцгийг 13 цэгт байршуулж 1,625 ширхэг хаягдал батарейг төвлөрүүлэн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгснөөр 13,000 тн гүний ус, 1,625м3 хөрс бохирдохоос сэргийлж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулсан.
- Жил бүр байгууллагын ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд мод, бут, сөөг, зүлэгжүүлэлтийн ажлыг хийж ногоон байгууламжийн талбайн хэмжээг 4.3% байснаас 10%-д хүргэсэн гэх таатай үр дүнгүүдийг үзүүлсэн байна.
“Говь ХК”-ийн хамт олонд болон үнэнч хэрэглэгчдэдээ халуун баяр хүргэе.