“Цахим хөгжил, харилцаа холбооны яам” болон “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 16-20-ны хооронд Говь-Алтай аймагт ажиллалаа.
Мөн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд И-Монгол академийн баг тус аймаг сургалт зохион байгууллаа. Тус сургалтад насан туршын боловсролын төвийн 20 сургагч багш, Говь-Алтай аймгийн мдээлэл зүйн 21 багш, 338 иргэн зэрэг нийт 379 иргэн хамрагджээ. Үүний зэрэгцээ Говь-Алтай аймгийн томоохон зах худалдааны төвүүдээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E Mongolia” –г сурталчлан таниулах ажлыг зохион байгуулав.
Дээрх ажлын хүрээнд тус аймгийн нутгийн захиргааны 11 байгууллагын 51 үйлчилгээ “e-mongolia” системд нэвтэрлээ.
- Говь-Алтай Автотээврийн төв-3
- Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар-1
- Говь-Алтай аймгийн БОАЖГазар-4
- Есөнбулаг сумын ЗДТГ-12
- Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар-3
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар-3
- Говь-Алтай аймаг Төрийн архив-16
- Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар-1
- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-6
- Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар-1
- Ундарга-Алтай ус суваг ААТҮГ-1
Ингэснээр “e-mongolia” систем нийт 16 аймгийн 1012 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна. Тус хамтарсан баг 2022 оны 05-р сарын 23-29 өдрүүдэд Ховд аймагт ажиллана.