Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн гэх өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн онцгой комисс шуурхай хуралдсан байна. Хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Иймд иргэдийг тус таван сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.