Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймаг ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн багш, сурагчдаа 350 сая төгрөгөөр урамшууллаа DNN.mn

Говь-Алтай аймгийн Засаг дарга ЭЕШ-ын амжилт болон улсын уралдаанд шавь нараа бэлтгэн шагналт байр эзлүүлсэн багш нар, аймгийн “Монгол бичгийн анги олимпиад”-д шалгарсан анги хамт олон, сургуулийн өмнөх боловсролын ур чадварын уралдаанд шалгарсан багш нарыг урамшуулжээ.

Тодруулбал ЭЕШ-ын дундаж оноогоор хамгийн өндөр шалгагдсан Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн багш Б.Түвдэндорж, Ч.Дэлгэрмаа, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн физикийн багш Л.Нямбаяр нарт тус бүр 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олгосон байна.

Хамгийн олон сурагч бэлтгэн оролцуулж нэг сурагч нь 100 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан 1 дүгээр сургуулийн математикийн багш Н.Доржмаад 7,000,000, бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Ү.Баярмааг 5,000,000 төгрөгөөр гээд нийт 80 багш, 11 сургууль, 21 сургалтын менежер, 74 сурагчид 350,000,000 төгрөгийн урамшуулал олгожээ.

“Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөр. Уг хөтөлбөрийн хүрээнд амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулан дэмжих “Багш-Эрдэнэ” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан”-ыг Аймгийн Засаг даргын Тамгын Газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *