Экстрим орчинд зураг авч, видео бичлэг хийх боломжтой камер үйлдвэрлэдэг “GoPro” компанийн Европ болон Ази дахь борлуулалт жилийн дүнгээрээ 66 хувиар өссөн байна. Ийнхүү орлого нь 363.1 сая ам.долларт хүрч өсчээ. Мөн “GoPro”-ийн олон улс дахь борлуулалт өссөн нь экстрим спортыг зөвхөн америкчууд биш бусад улсын иргэд ч сонирхдогийг илтгэж байна гэж “Raymond James”-ийн шинжээч онцолсон байна. “GoPro” компаниас явуулсан судалгаагаар мэргэжлийн камер худалдан авч байгаа хүмүүсийн дийлэнх нь камераа мэргэжлийн зориулалтаар бус энгийн хэрэглээнд ашигладаг гэж хариулжээ.