Categories
гадаад мэдээ

​“Google” хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ DNN.mn

“Google” компани хайлтын системдээ харилцан ярианы хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг тус компанийн ерөнхий захирал Сундар Пичаи “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Энэхүү функцийг нэвтрүүлсний дараа хэрэглэгчид хайлтын системтэй яг л хүнтэй харилцаж буй мэт харилцан яриа өрнүүлж, асуулт асууж, хиймэл оюун ухаанаас хариулт авах боломжтой болно гэж Пичаи онцолжээ. Үүнээс гадна, хэрэглэгчид мэдээлэл авсныхаа дараа лавлаж тодруулах боломжтой систем туршиж байгаа аж. “Google” шинэ функцээ хэдийд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тус компани мөн энэ оны хоёрдугаар сард танилцуулсан “Bard” чатботоо үргэлжлүүлэн шинэчлэн сайжруулж, “Microsoft”-той өрсөлдөхүйц шинэ технологи бүтээхээр ажиллаж байгааг Пичаи нэмж хэлжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *