2021 оны тавдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Буянт, Завхан, Алтай нурууны Ховд, Булган, Увс нуурын савын Тэс зэрэг голууд өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-60 см давсан бол Үүр гол үерийн түвшинд хүрч үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.