Categories
мэдээ нийгэм

Голын шавраас эрэгтэй хүний цогцос олджээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн Бааст голын баруун эргийн шавраас эрэгтэй хүний цогцос олджээ. Дээрх хэргийн дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.10.16/ 11.30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж, тус сумын харьяат, 63 настай, эрэгтэй Б-ийн цогцсыг шавраас гаргаж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Талийгаачийн үхэл гадны нөлөөтэй эсэхийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтооно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *