Монголын гольфийн холбооноос зохион байгуулж буй гольфийн УАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэй 62, эмэгтэй 14 тамирчин оролцож буй тэмцээний эмэгтэйчүүдийн төрлийг одоогийн байдлаар Б.Батнаран тэргүүлж байна. Түүнтэй хоёр дахь өдрийн гарааны өмнө уулзлаа.
Гольфийн төрөлд эмэгтэйчүүдийн УАШТ хэзээнээс зохиогдож байгаа вэ?
-2008 оноос эхлэн эмэгтэйчүүдийн УАШТ зохиогдож байгаа. Миний хувьд дөрөв дэх жилдээ УАШТ-нд оролцож байна. Өмнөх жилүүдэд эмэгтэйчүүдийн төрөлд арваад тамирчин оролцдог байлаа. Харин энэ жилийн тухайд тамирчдын тоо нэмэгдсэн. АНУ-д амьдардаг ээж, охин хоёр эх орондоо ирж тэмцээндээ оролцож байна. Мөн Англи, Ирландаас тамирчин ирж оролцож байгаа. Ер нь тамирчдын тухайд нас нь залуужиж байна.
-Энэ жилийн тэмцээн юугаараа онцлогтой болж байна вэ?
-Бид Скай ресортын “Mount Bogd” гольфийн талбайд тоглож байна. Энэ талбай маань их онцлогтой. Салхитай, байгалийн бартаа саад ихтэй талбайд тоглож байгаа.
-Манай улсын эмэгтэй гольфчид олон улсын тэмцээн уралдаанд хэрхэн оролцдог вэ?
-Азийн аварга шалгаруулах Инчёоны наадамд багаараа оролцож байлаа. Мэдээж хэрэг анх удаа олон улсын чанартай тэмцээнд оролцсон болохоор туршлага бага зэрэг дутсан. Гэхдээ ямартай ч сүүл мушгиагүй. 30 дугаарт байранд орсон.