Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний усны горимын тойм

2014 оны долоодугаар сарын хоёрдугаар арав хоног

1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

2014 оны долоодугаар сарын нэгдүгээр
арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөний усны түвшин
долоодугаар сарын 9-нд 66 см огцом нэмэгдэн үерийн түвшинд хүрсэн бол Эг, Бүгсий
зэрэг голын усны түвшин арав хоногийн аажим нэмэгдсэн хандлагатай болөмнөх арав
хоногт үерийн түвшинг давж байсан Үүр, Шишхэд голын түвшин арав хоногтоо 30 см
орчим буусан байна.

Хөвсгөлийн уулсаас эхтэй дээрх
голуудын арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал 5-50
см ахиу бол харин олон жилийн дундажтай харьцуулбал Эг голын дагуу 15-45 см
бага бол Дэлгэрмөрөн, Үүрийн гол 10 см ахиу байлаа.

Хангай нурууны араас усжих Идэр голын
дагууд болон Хануй голын усны түвшин өнгөрсөн арав хоногт хэлбэлзэл багатай,
голын адгаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг нэмэгдсэн явцтай өнгөрлөө.
Чулуут, Хойттамир, Урдтамир голуудын хувьд арав хоногийн эхээр ба сүүлчээр усны
түвшин 5-15 см нэмэгдэж олон жилийн дунджийг давсан байна.

Хангайн арын Идэр голын дагууд усны
түвшний арав хоногийн дундаж утгаар 2013 оны мөн үеэс 10 см доогуур, болон олон
жилийн дунджаас 20-50 см бага байна. Чулуут, Хануй, Хойд ба Урд Тамирын голын
арав хоногийн дундаж усны түвшин 2013 оны мөн үеэс ахиу ба ялангуяа Хойд ба Урд
Тамирын голын усны түвшин 40-50 см ахиу байна, гэхдээ олон жилийн дунджаас бага
түвшинд байгаа болно.

Хэнтэй нурууны баруун хажуугаас Туул,
Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын хувьд арав хоногийн сүүлчээр
буюу Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд хоногтоо 5-95 см нэмэгдснээс Тэрэлж гол
Долоодугаар сарын 8-нд 99 см, Туул гол Улаанбаатар хот орчмоор сарын 9-нд өмнөх
өдрөөс 60 см тус тус нэмэгдэн үерийн түвшинг 30 см давсан байна.

Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй
дээрх голуудын өнгөрсөн арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй
харьцуулбал Хүдэр, Хараа голуудын ойролцоо түвшинд байгаа бол Туул, Тэрэлж,
Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шарын гол зэрэг голууд өмнөх оны мөн үеэс 10-40 см
ахиу байна. Харин арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай
харьцуулбал Туул адгаар олон жилийн дунджаас бааг зэрэг ахиу, бусад голууд олно
жилийн дунджаас доогуур түвшинд байна.

Сэлэнгэ мөрний уртын дагууд, голын эх
ба дунд хэсгээр усны түвшин арав хоногийн турш аажим буусан ерөнхий хандлагатай
боловч адгаар буюу Сүхбаатар хот орчмоор арав хоногийн дундуур 10 см орчим
нэмэгдсэн явцтай байлаа. Өнгөрсөн арав хоногийн дундаж түвшний утгаар Сэлэнгэ
мөрний эхээр буюу Тосонцэнгэл, Хутаг орчмоор олон жилийн дунджаас бага бол
голын дунд хэсэг, адгаар буюу Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар орчмоор олон жилийн
дунджаас 10-80 см ахиу байна.

Орхон голын хувьд голын эхээр буюу
Батөлзийт, Хархорин орчмоор арав хоногийн сүүлчээр усны түвшин хоногтоо 20-30
см нэмэгдэн Хархоринд үерийн түвшинд хүрсэн байна. Орхон голын дунд ба адгаар
усны түвшний хоногийн хэлбэлзэл бага, дунд хэсгээр аажим буурсан хандлагатай
бол адгаар буюу Сүхбаатар хот орчмоор усны түвшин аажим өссөн явцтай, арав
хоногийн турш нийтдээ 25 см нэмэгдсэн байна. Орхон голын арав хоногийн дундаж
түвшин өмнөх 2013 оны мөн үеэс 40-80 см ахиу, харин олон жилийн дундажтай
харьцуулбал голын эхээр ахиу, дунд ба адаг хэсгээр 30-40 см доогуур түвшинд
байна.

2.Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн, өврөөс усжих
Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин хугацааны турш нэмэгдсэн
ерөнхий хандлагатай өнгөрсөн ба ялангуяа арав хоногийн сүүлчээр буюу
долоодугаар сарын эхээр 7-10-ны өдрүүдэд хоногтоо 5-60 см хүртэл нэмэгдснээс,
Хурх гол Долоодугаар сарын 7-нд өмнөх өдрөөс 43 см, Барх гол 8-нд 57 см,
Хэрлэнгийн эх буюу Мөнгөнморьтоор мөн 8-нд 50 см тус тус нэмэгдэн үерийн
түвшинг давсан байна.

Улз голын хувьд гол дунд хэсэг,
Дашбалбар орчмоор усны түвшний өөрчлөлтгүй шахам, тогтвортой байсан бол адгаар
буюу Эрээнцав орчмоор арав хоногийн турш хоногтоо 3-5 см нэмэгдсээр нийтдээ 25
см орчим нэмэгдлээ.

Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын
усны түвшин мөн арав хоногийн турш аажим өсөж, 20-35 см нэмэгдсэн байна.

Номхон далайн ай савын дээр дурьдсан
голуудын арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал Онон
голын цутгал болох Эг, Барх, Хурх голууд дунджаар 30 см ахиу бол Хэрлэн голын
дагууд 5-10 см бага байна. Харин голын хувьд өмнөх оны мөн үеэс 20 см ахиу
байна. Харин дээрх голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн дундаж утгаар
ерөнхийдөө олон жилийн дунджийн орчим байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Төв Азийн гадагш урсацгүй ай савын
голуудаас Ховд болон түүний цутгал Буянт гол өнгөрсөн хугацаанд үерийн
байдалтай өнгөрлөө. Хэдийгээр дээрх голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногт
буурсан хандлагатай өнгөрсөн ч Ховд гол эхээр буюу Өлгий орчмоор үерийн түвшинг
10 см, адгаар буюу Мянгад орчмоор үерийн аюултай түвшинг 70 см давсан байдалтай
байна. Буянт голын хувьд арав хоногийн эхний үер үерийн аюултай түвшинг Ховд
хот орчмоор 10-15 см давж байгаад усны түвшин аажим буурсан ч үерийн түвшинг
давсан хэвээр үлдлээ. Алтай нуруунаас усжих Эдгээр Сагсай, Турган, Харбут,
Чигэртэй, Булган голуудын хувьд усны түвшин арав хоногийн турш аажим буурсан
ерөнхий хандлагатай, арав хоногийн дундаж утгаар олон жилийн дундаж түвшинг
нийт нутгийн дунджаар 10 см орчим давсан байна.

Хугацааны сүүлчээр үерийн түвшинг
давж, Хархираа, Хариг зэрэг гол өнгөрсөн арав хоногийн турш үерийн түвшинг тус
тус давж үерлэв. Эдгээр голын усны түвшин энэ арав хоногт олон жилийн дундаж ба
2013 оны мөн үеийнхээс 10-20 см ахиу байна.

Хангай нурууны баруун ба өврийн
Чигэстэй, Богд, Завхан, Заг, Хүнгүй, Түй, Зүйл, Цагаантуруут, Онги зэрэг голын
усны түвшин мөн л өнгөрсөн хугацаанд хэлбэлзэл багатай, аажим буурсан нийтлэг
хандлагатай өнгөрлөө. Гэхдээ Таац, Байдраг гол Баянбүрд сум орчмоор арав
хоногийн эхний хагаст үерийн түвшинг 10-30 см давсан байдалтай хэвээр байна.

Увс нуурын сав газрын Хархираа,
Түргэн, Хариг голуудын хувьд усны түвшин арав хоногийн турш 5-20 см буурсан
хэдий ч Хархираа гол үерийн түвшинг 15-25 см давсан хэвээр байна. Энхүү сав
газрын Чигж, Баруунтуруун, Тэсголын усны түвшин өнгөрсөн арав хоногт 5-10
см-ээр аажим нэмэгдсэн явцтай байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын
голуудын энэ арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулбал
Алтайн уулсаас эхтэй Ховд, Буянт голууд 30-80 см ахиу байхад Хангайн өврийн
хийгээд Увс нуурын хотгорын голууд олон жилийн дунджаас дунджаар 10-15 см бага
түвшинд байна.

  

УЦУОХ, Ус судлалын
сектор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *