Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр 20 мянган тун Спутник вакцин хүлээн авч байгааг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан “Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байгаа. ОХУ-ын Спутник вакцины эхний ээлжийн 20 мянган тунг бид яг одоо хүлээн авч байна. Манай хувийн хэвшлийн зүгээс мөн 20 мянган тунг татан аваад байгаа. Веросел вакцины ээлжит 334.400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна” хэмээн мэдээлжээ.
Спутник вакциныг тээвэрлэн ирж буй онгоц 19:00 цагийн орчимд МИАТ компанийн агаарын хөлгөөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан байна.