Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хэрэгт холбогдоод байгаа хүний нэрийг олон нийтэд мэдэгдэх боломжгүй

Image result for ГХЯ

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж илрүүлсэн тухай Дрезден хотын Гаалийн Төв Газраас мэдээлээд байгаа. Уг асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

“Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУлсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ хэрэгт монгол иргэд холбоотой эсэх талаар нарийвчлан шалгах шаардлага байгаа. Хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг. Нэг нь дипломат ажилтан, нөгөө нь жолооч. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй байна. Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд өмнө нь гарч байсан. Тухай бүр манай яамнаас холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *