Чех улсын Ческа Липа хотод ор сураггүй алга болсон Монгол Улсын иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан.
Харамсалтай нь тухайн эмэгтэй нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас мэдээлэв.
Хувь хүний нууцтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яамнаас талийгаачийн гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой ажиллаж байна гэв.
Өнөөдрийн байдлаар манай улсын 12,000 орчим иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байгаа аж.