Categories
гадаад мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусийн аюултай мутацийн улмаас 80-аад улс хилээ хаагаад байна

Өмнөд Африкт коронавирусын аюултай хувилбар бүртгэгджээ. Энэхүү хувилбар нь одоогоор Өмнөд Африк, Хонконг, Израил, Ботсвана, Бельги гэх газруудаас илэрсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлж буйгаар В.1.1529 вирус нь вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсээс ч илэрч буй нь эрдэмтдийн санааг зовоож байна.

Хонконгод Өмнөд Африкаас ирсэн хоёр хүнээс халдварын тохиолдол илэрсэн байна. Европт бүртгэгдсэн тохиолдлууд нь Египет, Турк, Малвиа улсуудаар дамжин Герман, Израиль улсад зөөвөрлөгдөн иржээ.

Энэ аюулт халдвараас сэргийлж дэлхийн 80-аад улс хилээ хааж, яаралтай арга хэмжээ аваад байна. ДЭМБ болон НҮБ-аас улс орныхоо аюулгүй байдлын төлөө түр хугацаанд, яаралтай хилээ хаахыг зөвлөж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *