Categories
мэдээ нийгэм

Германы виз мэдүүлгийн төв нээгдэнэ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно. Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *