Categories
гадаад мэдээ

Германы инфляц энэ сард 8.5 хувьд хүрчээ DNN.mn

Германы инфляцын үзүүлэлт 1949 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрчээ

Германд Европын Холбооны стандартаар тооцсон хэрэглээний үнэ долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн газраас (Destatis) гаргасан урьдчилсан мэдээлэлд дурджээ.

Энэ сард инфляц зургаадугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад хурдацтай өссөн байна. Өнгөрсөн сард Германы инфляц 8.2 хувьтай байжээ.

“Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид энэ сард инфляц 8.1 хувьд хүрч удааширна гэж таамаглаж байсан байна.

Өнгөрсөн сартай харьцуулахад хэрэглээний үнэ зургаадугаар сард 0.1 хувиар буурсны дараа долоодугаар сард 0.8 хувиар нэмэгдсэн бөгөөд шинжээчид дунджаар 0.4 хувиар өснө гэж таамаглаж байжээ.

Герман стандартаар тооцсон хэрэглээний үнэ энэ сард өнгөрсөн оны долоодугаар сарынхаас 7.5 хувиар, сарын дундаж үзүүлэлтээс 0.9 хувиар өсжээ. Шинжээчдийн таамаглаж байснаар эдгээр үзүүлэлт 7.4 болон 0.6 хувиар тус тус өсөх ёстой байв. Зургаадугаар сард энэ үзүүлэлтүүд 7.6 болон 0.1 хувь байжээ.

Урьдчилсан мэдээлэлд дурдсанаар, Германд эрчим хүчний эх үүсвэрийн /газрын тос, байгалийн хий, нүүрс/ үнэ долоодугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.7 хувиар (зургаадугаар сард 38 хувиар), хүнсний бүтээгдэхүүний үнэ 14.8 хувиар (зургаадугаар сард 12.7 хувь), үйлчилгээ 2 хувиар (зургаадугаар сард 2.1 хувь) өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *