Categories
мэдээ нийгэм

Германы экстрем дугуйчин Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл аялна DNN.mn

Монголын газар нутгийг дугуйгаар туулах Германы тамирчин Гиидо Кунзе гэж  хэн бэ?

ХБНГУ-ын экстрем спортын тамирчин Гийдо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны 8 сарын 5-аас Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл /Улаангом – Архангай – УБ – Багануур – Баруун-Урт – Бичигтийн боомт/ 2400 км-ийг уулын дугуйгаар хамгийн богино хугацаанд буюу 7 хоногт аялна.

Энэхүү аяллыг хийснээр Монгол Улс төдийгүй Монголын дугуйн спорт аяллыг дэлхийд сурталчлах үнэ цэнтэй бүтээл болох юм. Экстрем спортын аяллын үеэр Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын “Боролдой” студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчлах юм.

Экстрем аялагч Гийдо Кунзегийн Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох эл аяллыг зохион байгуулах, бэлтгэх бүхий л ажлыг УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, Монголын дугуйн холбоо, Зам тээврийн яам, Нийслэлийн ЗДТГ хамтран хариуцан ажиллаж байна.

Гийдо Кунзе нь сүүлийн 10 жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон байна. Тодруулбал, Австралийн баруун хязгаараас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарч мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг Төмөр тамирчин /Iron men/ билээ.

Экстрем дугуйчин Гийдо Кунзегийн аяллын талаарх хэвлэлийн бага хурал 2022 оны 8 сарын 02-ны 11:30 цагт Кемпинский зочид буудалд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *