Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүгийн цогцсыг горхины уснаас олжээ DNN.mn

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага арваннэгдүгээр сарын 5-ны 21:00 цагт онцгой байдлын албанд иржээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь хамтдаа гурван настай хүүг эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй аж. Иймд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайж, 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэрэмжилнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *