Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэрэлт гудамжаар зорчих нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орууллаа

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгосон. Иймд 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар Хотын даргын захирамжаар шийдвэрлэсэн юм.

Тиймээс тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо. Даваа гарагаас Баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин Баасан гарагийн 20:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал зураглалын дагуу явуулахаар болсон аж.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *