Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 566 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу Сургалт, дадлагын төвд 40 иргэнийг сургаж эхэлжээ.
Дээрх сургалтын хөтөлбөрт гэрээт харуул хамгаалалтын байгууллагаас үйлчлүүлэгчтэй байгуулдаг гэрээ, зарим байгууллагын дотоод ажлын зохион байгуулалттай холбогдох эрх зүйн актуудаар хамгаалалтын алба хаагчдад олгосон эрх, хүлээлгэсэн үүрэг, ажлын онцлог зэргийг судалж, сургалтын хөтөлбөрт хамгаалалтын ажилтаны ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх зэрэг сэдвүүдийг тусган явуулж байна.