Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 34 настай эрэгтэйг эрэн хайж байна

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэдэг газар 34 настай эрэгтэй С арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 14.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг алга болсноос хойш зургаа хоногийн дараа буюу өчигдөр /2019.11.13/ аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сайн дурын иргэд нийлсэн нийт 32 хүн гурван бүлэгт хуваагдан, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч харанхуй болсон учраас эрлийг түр зогсоожээ. Өнөөдөр 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүү лсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *