Categories
мэдээ нийгэм

Гэрээрээ зөвшөөрөлгүй их хэмжээний эм худалдаалж байжээ

Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн гэртээ их хэмжээний эм тариа байрлуулж худалдаалж байсан аж. Холбогдох хэргийг цагдаагийнхан шалгасан бөгөөд шалгалтын явцад тус тоотод суух 45 настай эрэгтэй У нь гэртээ зохих зөвшөөрөлгүй хайрцагтай 43 төрлийн эм тариаг зарж борлуулах зорилгоор хадгалж байсан нь илэрчээ.

Хэргийг эд мөрийн баримтаар түр хурааж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *