Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх гэрээ байгуулсан бүх эмийн сан даатгуулагч иргэдэд 11 дүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэхээр ЭМД-ын тухай хуулийг шинэчилсэн.
Энэхүү шинэ хуулийн дагуу хөнгөлөлттэй эмийг хэрхэн авах талаарх мэдээллийг хүргэж банйа.
Хуульд орсон өөрчлөлтийн талаар “Хөнгөлөлттэй эмийг олгодог, олгодоггүй эмийн сангууд байсан, үүнийг болиулж бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг олгодог болж байна. Иргэд өөрт ойр байгаа эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломж бүрдэж байна.
Тухайн иргэний оршин сууж буй газрын өрхийн эмнэлгийн эмч, сумын эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эм олгох жорыг бичдэг байсныг болиуллаа.
Хөнгөлөлттэй эм олгох жорыг бүх түвшний эмнэлгийн байгууллагын эмч нар бичдэг болгож байна” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлж байсан юм.