Нийслэлээс аль болох хотын А зэрэглэлийн
бүсэд барилга барих зориулалтаар газар олгохоос татгалзаж, гэр хорооллын
газрыг дахин төлөвлөх барилгажуулах ажилд хувийн хэвшил болон хөрөнгө
оруулагчдыг татан оролцуулах бодлого баримтлан ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн мэдээллээр сүүлийн 2
жилийн хугацаанд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу гээд хэд
хэдэн газарт шинээр барилга барих 69 зөвшөөрөл олгосоноос 30 орчим хувь
нь баригдаад дуусах шатандаа явж байгаа юм байна.
Харин гэр хороолллын дахин төлөвлөлтийн
хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан
байршлуудаас 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч
шалгаран үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 хэсэгчилсэн талбайд барилга
угсралтын ажил эхлээд байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 7374
айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588
айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууцыг барьж, ашиглалтад
оруулжээ.
Энэ ажлын үр дүнд гэр хорооллын дахин
төлөвлөлтийн төсөлд хамрагдсан 500 өрхийн 2100 иргэн хашаагаа орон
сууцаар сольжээ. 2016 онд нийт 4044 айлын орон сууцны барилгыг
ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд эхний хагас жилд 1104 айлын орон
сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй
иргэдийг орон сууцаар хангахаар ажиллаж байна. Энэ оны эхний улирлын
байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч
Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд
төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус
тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 167 айл өрх шинэ
байрандаа оржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2016 онд ашиглалтад
орох орон сууцны барилгын мэдээлэл
Д/д |
Байршил |
Төсөл хэрэгжүүлэгч |
Ашиглалтад орох хугацаа |
Байрны тоо /айл/ |
|
Баянзүрх дүүргийн 8,16-р хороо, Батлан хамгаалах их сургууль орчим |
Баганат өргөө ХХК |
III улирал |
144 |
Гангар инвест ХХК болон Вишн девелопмент ХХК-ийн түншлэл |
I улирал |
168 |
||
II улирал |
168 |
|||
III улирал |
168 |
|||
|
Баянзүрх дүүргийн 13,14-р хороо, Орон сууцны XVI хороолол орчим |
Моннис урбан девелопмент ХХК |
IV улирал |
336 |
Зургаан талт ХХК |
I улирал |
150 |
||
III улирал |
200 |
|||
|
Баянзүрх дүүргийн 2-р хороо Мамба дацан орчим |
Магма од ХХК |
III улирал |
81 |
IV улирал |
36 |
|||
|
Сүхбаатар дүүргийн 9,10,11,12-р хороо, Орон сууцны VII хороолол орчим |
Бэрэн групп ХХК |
VI улирал |
720 |
Пример инвестмент групп ХХК |
II улирал |
60 |
||
IV улирал |
60 |
|||
|
Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчим |
Цэлмэг Ази ХХК |
III улирал |
70 |
|
Хан-Уул дүүргийн 8-р хороо |
Ажнай цэгц ХХК |
III улирал |
96 |
|
Баянгол дүүргийн 11,12, 22-р хороо |
Очирням проперти девелопмент ХХК |
IV улирал |
63 |
Грийн ресурс констракшн ХХК |
III улирал |
112 |
||
IV улирал |
96 |
|||
|
Чингэлтэй дүүргийн 13,15-р хороо хайласт орчим |
Асар өргөө ХХК |
III улирал |
40 |
Буурал сутай ХХК |
II улирал |
88 |
||
|
Сонгинохайрхан дүүргийн 1,2,20-р хороо Толгойт орчим |
Стандарт проперти групп ХК |
II улирал |
262 |
IV улирал |
532 |
|||
|
Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошуу орчим |
Назу проперти групп ХХК болон Хаус жейд ХХК-ийн түншлэл |
IV улирал |
74 |
|
Сонгинохайрхан дүүргийн 5,6,7-р хороо Ханын материал орчим |
Хера пропертийз ХХК |
II улирал |
320 |
Нийт |
4044 |