ЦЕГ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор НҮБ-ын Хүн амын сантай хамтран Цагдаагийн байгууллагын болон Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэсэн санг ашиглалтад оруулсан юм.
Тус сангийн мэдээлснээр Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн эрүүгийн мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн мөрдөн байцаагч нар удаа дараа сургалтад хамрагдан ажиллаж багагүй ахиц гаргажээ. 2017 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1262 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнө оны мөн үеэс 69 хэргээр буюу 5,2 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн 4122 зөрчил бүртгэгдсэн, 2415 хүнийг хуулийн дагуу 7-30 хоногоор баривчилж шийтгэжээ.