Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 220 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.11.13-2023.11.20/ 32.586 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 565 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 4,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 171,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14,
  • Өмчлөх эрхийн эсрэг 290,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 32,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35,
  • Бусад 17 хэрэг байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 220 хүнд баривчлах шийтгэл оногдуулах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн бол хүүхдийн эрхийг зөрчсөн 54 иргэнд 16.200.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *