Categories
мэдээ нийгэм

​Гэр бүлээрээ аялж байхдаа алга болсон хүүг эсэн мэнд олжээ


Гэр бүлээрээ аялж байхдаа сураггүй алга болсон хүүг 10 цагийн дараа эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Тодруулбал, өчигдөр 12:00 цагийн орчимд Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн Хамрын амны-Адаг гэдэг газар 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аяллаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газар очсон байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас 7 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд мөн өдрийн 22:28 цагт сумын төвөөс баруун урд зүгт 55 км зайд орших Хэрцийн-Эхэн гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *