Categories
мэдээ нийгэм

Геологи, уул уурхайн хяналтын мэдээллийн санг сайжруулав

Монгол Улс, ХБНГУ-ын хамтын ажиллагааний хүрээнд “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтран 2005-2014 онд амжилттай хэрэгжүүлж, 2015 оноос “МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын мэдээллийн системийн ашиглалтыг жигдрүүлэх” дэд төслийг хэрэгжүүлэн, өнөөдөр хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.

“Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн хүрээнд улсын байцаагчдыг мэргэшүүлэх болон гүнзгийрүүлсэн сургалтад хамруулж, хяналт шалгалтын үйл ажиллагаанд орчин үеийн арга барил нэвтрүүлэх, багаж хэрэгслийг сайжруулах, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулсан юм.

Дэд төслийн хувьд геологи уул уурхайн мэдээллийн сан байгуулах ажлын хүрээнд 2010 оноос хэрэгжиж байгаа мэдээллийн системийг сайжруулах, шаардлагатай нэмэлт функцуудыг хөгжүүлэх, улмаар Шилэн хяналтын системтэй холбогдож, мэдээлэл солилцох боломжтой болгох зорилгоор хэрэгжүүлсэн аж. Төсөл хэрэгжсэнээр хяналт шалгалтын мэдээллийн сан үүсэх, мэдээллээр хангах, төрийн болон төрийн бус байгууллагатай мэдээлэл солилцох, шалгалтын объектийн байршил, тусгай зөвшөөрөл, тайлан төлөвлөгөө зэрэг нарийвчилсан мэдээлэл харах, сүлжээгүй, хээрийн нөхцөлд ч хяналтын хуудас бөглөх, илэрсэн зөрчил бүртгэж баримтжуулах, төрийн үйлчилгээг ил тод болгох, нарийвчилсан тайлан, статистик мэдээг шуурхай гаргах зэрэг боломжтой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *