Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн тоо 16,8 хувиар өссөн гэв

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэл хийлээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллага 164948 гэмт хэрэг зөрчлийн дуудлага хүлээж авсан аж. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 59809 буюу нийт дуудлагын 36,3 хувийг эзэлж байгаа бол зөрчлийн дуудлага үлдсэн хувийг нь эзэлж байна. Мөн 2017 оны эхний 11 сарын байдлаар 29576 гэмт хэрэг бүртгэгдэж 66,4 хувь нь Улаанбаатарт үйлдэгсэн. Мөн өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 16,8 хувиар өссөн гэнэ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс энэ талаар тодрууллаа.

Нийслэлийн цагдаагийн хэлтсээс хэд хэдэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн. Эдгээр бүлэг этгээдүүд шөнийн цэнгээний газраар үйлчлүүлээд гарч ирж буй, бие авч явах чадвар нь муудсан эмэгтэйчүүдийг сонгож үйлчлэн өөр газар аваачиж эд зүйлийг нь дээрэмдэх биед нь халдах хэргүүдийг үйлддэг. Гэмт хэргүүдийг илрүүлэн цагаагийн байгууллага шалгаж байгаа.

Энэхүү гэмт хэрэгт цагдаагийн байгууллагууд шалгалт явуулсан. Баяр ёслолд ороод согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс баталгаагүй таксинд үйлчлүүлэхэд хохирогч болох эрсдэлтэй байна. Тийм учраас баяр ёслолын өдрүүдээр архи согтууруулах ундааг зохистой хэрэглэх мөн баталгаатай такси үйлчилгээ хэрэглэхийг цагдаагийн байгууллагууд сэрэмжлүүлж байна. Шинэ жил зохион байгуулж байгаа байгууллагууд ирсэн зочдынхоо аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй.

-Энэ төрлийн гэмт хэргээс хувь хүн хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Такси барих бол үйлчлүүлж буй таксиныхаа дугаарыг тэмдэглэж очих гэж буй газрынхаа хүмүүст мэдээллэх, сануулах гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй. Ямар машинд сууснаа мэдэхгүй гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бий. Энэ нь эргээд тухайн гэмт хэргийг илрүүлэхэд бэрхшээлтэй байдаг.

-Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулсан гэсэн талаар яриач?

-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс бол хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллага. Бид хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч бүтцийн нэгжийг байгуулж байгаа. Энэ нь урьдчилан сэргийлэх бодлогын түвшинд зохион байгуулах үр дүнтэй ажил болно гэж үзэж байна гэв.

Шинэ жил, баяр ёслолын үеэр гэмт хэрэг нэмэгддэг гэдгийг Цагдаагийн байгууллагынхан дурьдсан юм. Иймд шинэ жилтэй холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудад гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Цагдаагийн байгууллагынхан өглөө. Үүнд:

  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах найдвартай дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах.
  • Байгууллага аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж санамж сэрэмжлүүлэг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх.
  • Салют, бенгалын гал худалдан борлуулдаг зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуй нэгжийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулдаг зөвшөөрөлтэй байгууллаг, аж ахуй нэгжийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглож аюулгүй ажиллагааны зааврыг худалдан авагч нэг бүрт тарааж ажиллах.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *