Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхнээсээ
хэрэгжиж, эхний таван байршилд газар өмчлөх 14954 иргэнийг онлайнаар шалгаруулсан.
Эдгээр шалгарсан иргэд наймдугаар сарын 19-нөөс эхлэн ажлын арван хоногт
багтаан иргэний цахим үнэмлэхтэйгээ харъяа дүүргийн Өмчийн харилцааны газарт
хандах ёстой байсан. Эдгээр иргэдээс 4500 гаруй иргэд хугацаандаа багтаан өргөдлөө өгч чадаагүй
байна. Хоцорсон иргэдийн дийлэнх нь хүндэтгэх шалтгаан хэлж байгаа учраас тэдгээр
иргэдийн өргөдлийг хүлээн авах хугацааг
дахин ажлын долоо хоногоор сунгасан юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа энэ сарын 11-нд дуусна.