Categories
гадаад мэдээ

Газрын тосны үнэ өсөв DNN.mn

Хятадад ковидын эсрэг хязгаарлалт суларсантай холбоотойгоор өчигдөрөөс дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж эхэлжээ. Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.27 хувиар өсөж, нэг торх нь 79.57 ам.долларт хүрсэн бол “WTI” нефтийн үнэ 74.79 ам.доллар болж, 1.38 хувиар өссөн байна.

БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвартай тэмцэх хатуу арга хэмжээгээ 2022 оны 12 дугаар сарын эхнээс аажмаар зөөлрүүлж буй. Өнгөрсөн ням гарагт буюу нэгдүгээр сарын 8-наас тус улс гадаадын иргэдэд хилээ нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор шатахууны эрэлт нэмэгдэнэ гэсэн найдвар сэргэж, газрын тосны зах зээлд үнэ нэг гаруй хувиар өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *