Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ 1.4-2.1 хувиар өсчээ

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалт, дэлхийн орнуудын хязгаарлалт, хөл хориотой холбоотойгоор газрын тосны үнэ дахин сэргэж байна.

Өнөөдрийн байдлаар Брент газрын тосны үнэ 2.1 хувиар өсөж, 76.85 ам.доллар болсон бол, WTI төрлийн газрын тосны үнэ 1.4 хувиар өсөж, 73.79 ам.долларт хүрчээ.

Омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор БНХАУ-ын Сиань хотод хатуу хөл хорио тогтоож, 13 сая оршин суугчдаа гэрт байх тушаал өгсөн. Мөн Шотланд Улс арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн 21 хоногийн турш хязгаарлалт тогтоохоор болж, Австралийн амны хаалтаас татгалзсан хоёр муж эргэн амны хаалтаа тогтмол зүүхийг шаардаж эхэлсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *