Газрын тосны чиглэлд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хийлээ. “Монголчууд нефт, шатахууныг зуун хувь гаднаас авч байна. Хэдийгээр Монголд газрын тосны салбар хөгжөөд 78 жилийн нүүр үзэж байгаа ч энэ салбарт монголчуудын оролцоо бага байна” гэж Газрын тосны хөгжлийн шийдэл ТББ-ын төлөөлөл хэлсэн юм. Өнөөгийн байдлаар монголчууд 330 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүнээс ширхэгийн баталгаат нөөц нь 40 сая гэж “Монгол улсын ашигт малтмалын нөөцийн сан” бүртгэсэн байна. Газрын тосны салбарт монголоос маш цөөхөн компани үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тиймээс энэ салбарыг цаашид хөгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчний оролцоо хэрэгтэй байгаа аж. “Монгол улсын хэмжээнд ШУТИС-ийн уул уурхайн сургуульд мэргэжилтэй боловсон хүчнүүд бэлддэг. Гэхдээ энэ хүмүүс газрын тосны салбарт ажиллах боломж бололцоо тааруухан. Тэгэхээр тухайн оюутнууд маань онолоо сурсан хэдий ч яг практикт ажиллаж үзээгүй болохоор мэргэжил нь зэврээд алга болчихдог” хэмээн “Гео Петро инженер” компаний төлөөлөл Ш.Жавхлан хэлсэн юм.
П. САЙНЖАРГАЛ