Монгол Улсын шүүхийн 2022 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны дүн мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс танилцууллаа.
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 243 хэрэг буюу 19.9 хувиар өссөн байна. Тодруулбал,
- Газрын маргаан 83 хэргээр буюу 32.9 хувь
- Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 103 хэргээр буюу 56.9%
- Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 17 хэргээр буюу 56.7%
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан найман хэргээр буюу 16%-аар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 98 хэргээр буюу 19.2 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 78 хэргээр буюу 61.9 хувиар буурсан байна.