Categories
мэдээ нийгэм

Газраа цахимаар бүртгүүлэх хугацааг он дуустал сунгажээ DNN.mn

Эрх бүхий этгээдийн шийдвэр гарч гэрээ, гэрчилгээ бичигдсэн хэдий ч Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нэгж талбарыг нөхөн бүрдүүлэх ажлыг тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэл гүйцэтгэхээр төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд 31072 нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгээд байгаа аж.

Нөхөн бүрдүүлэх ажлын хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олон нийтийн хандах ачаалал хэт их нэмэгдэж хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа тул дээрх хугацааг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргалаа.

Мөн кадастрын мэдээллийн системд нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэж иргэн, хуулийн этгээд www.egazar.gov.mn системээс “Өөрийн газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт”-ийг илгээх боломжийг бүрдүүллээ.

Энэ нь иргэн, хуулийн этгээдийн нэр дээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон газрын гэрээ, гэрчилгээ холбогдох материал байгаа бол www.egazar.gov.mn системд бүртгэлтэй эсэхийг шалгаж хэрэв мэдээлэл байхгүй бол цахим хүсэлтээ илгээх юм.

Газрын албаны мэргэжилтэн цахим хүсэлтээр ирүүлсэн материалд хяналт тавьж өргөдөл үүсгэн нөхөн бүрдүүлэх зарчмаар мэдээллийн санд бүртгэх боломжийг бүрдүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *