Categories
мэдээ улс-төр

Газар тариалангийн салбарыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр дэмжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Мөн газар тариалангийн салбарыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс дэмжих гэсэн санал дээр гишүүд маргалдсан бөгөөд олонхийн санал газар тариалангийн салбараа Хөгжлийн банкны эх үүсвэрээс дэмжих ёстой гэж үзлээ.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *