Турк болон Сирийн хойд хэсэгт газар хөдлөлтийн улмаас дор хаяж 12,000 хүн нас барсан нь батлагдсан. НҮБ-аас хоёр улсад газар хөдлөлтийн гамшигт нас барсан хүний тоо 20 мянгад хүрэх магадлалтай гэж тооцоолжээ.
Гамшгийн дараа онцгой байдлын албаны хариу арга хэмжээ хэтэрхий удаан, засгийн газар бэлтгэл муутай байсан гэж шүүмжлэгчид мэдэгджээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган засгийн газар зарим асуудалтай тулгарсныг хүлээн зөвшөөрсөн ч одоо нөхцөл байдал “хяналтад байгаа” гэж мэдэгдэв. Тэрбээр байгалийн гамшигт бэлтгэх боломжгүй гэж мэдэгджээ.
Ойролцоох Сирид олон жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас тус улсын дэд бүтцийг сүйтгэж, тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байна.